Ашигт малтмал, газрын тосны газраас илтгэл тавина
- 2018-04-02
- Уул уурхай
- 0
Mongolia mining 2018-олон улсын уул уурхайн үзэсгэлэн лхагва гарагт эхэлнэ. Энэ үзэсгэлэн ханган нийлүүлэгч олборлогчдыг холбодог юм. Үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн бүхий л шатанд хэрэглэдэг тоног төхөөрөмж, бараа материалтай танилцах боломжтой. Мөн энэ салбарын бодлогыг тодорхойлогч, хэрэгжүүлэгч болох УУХҮЯ, Ашигт малтмал газрын тосны газрын мэргэжилтнүүд илтгэл танилцуулдаг уламжлалтай.
Үзэсгэлэнгийн эхний өдөр АМГТГ-аас “Монгол Улсын уул уурхайн салбар, статистик тайлангууд” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Үзэсгэлэнгийн хөтөлбөрийг танилцуулж байна.
Сэтгэгдэл (0)