Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй технологи сонгожээ

 Эрдэнэтийн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт молибденийн шинэ шугам барих ажлын зураг төслийг монгол инженерүүд хийж байна. Энд АНУ-ын “FLS mith” компанийн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй битүү машин суурилуулахаар сонгожээ. Одоо ашиглаж буй хоёр шугамын орос машинууд нь задгай төдийгүй халуун уур хэрэглэдэг учир хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байх магадлалтай. Нэн түрүүнд ажиллагчдынхаа эрүүл мэндийг бодсон уургүй энэхүү технологийг нэвтрүүлснээр бүтээгдэхүүний гарц нэмэгдэж компанид эдийн засгийн үр ашиг авчрахаас гадна хаврын улиралд усны шинж чанар өөрчлөгддөгтэй холбоотой гардаг хүндрэл үгүй болох аж. 

2006, 2008 онд ашиглалтад орсон молибденийн хоёр шугам уур их хэрэглэдгээс металлын зэврэлт үүсч доголдох болжээ. Өнгөрсөн жил засварласан хэдий ч ашиглалтын хугацаа дууссан шугамыг дэлхийн жишигт нийцүүлэн дэвшилтэт технологиор шинэчлэх нь зүйтэй гэж компанийн удирдлагууд үзсэн байна. Саяхан манай мэргэжилтнүүд “FLS mith” компанийн Улаанбаатар дахь үйлдвэрийн байранд энд суурилагдах машины хяналтын угсралтад оролцлоо. Ирэх зургадугаар сараас тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэх бөгөөд молибденийн шинэ шугамыг гуравдугаар улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

М.Од

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)