Үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна

Наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хараа, зүүн хажуугийн Балж, Онон, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Буянт, Ховд, Төгрөг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна.

Туул /Алтанбулаг/, Хэрлэн /Мөнгөнморьт/, Халх /Ялалт баг/, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хурх, Хэрлэн /Өндөрхаан-Чойбалсан/, Улз /Эрээнцав/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-75 см даван хүчтэй үерлэж байна.

Наймдугаар сарын 21, 22-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аялж амарч, зугаалж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)