Өмгөөлөгч Д.Отгонбат: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ял хойшлуулах боломжгүй
- 2025-03-28
- Нийгэм
- 0
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар ялаа хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаад байгаа юм. Тодруулбал, тэрээр Хөгжлийн банкны хэргээр ял сонсож 20 мая төгрөгөөр торгуулсан. Улмаар гишүүний суудлаас буух нөхцөл байдал бий болоод байгаа. Тэгвэл энэ асуудлаар өмгөөлөгч Д.Отгонбат “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд ял хойшлуулах үндэслэл ямар ялыг хойшлуулах талаар тодорхой тусгажээ. Тодруулбал, хорих ялыг хойшлуулах үндэслэлд хөнгөн гэмт анх удаа үйлдсэн, өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны ганц бие эх, эцэгт хорих ялыг хойшлуулдаг. Эрх хасах ял нь мөн хуулийн 5.7 дугаар зүйлд заасан уг ялыг хойшлуулах үндэслэлийг хуульд зохицуулаагүй хойшлуулах үндэслэл хууль тогтоогч байх ёсгүй гэж үзсэн байдаг. Иймд уг нь залуу хүн хууль ёсыг эрхэмлэж нэртэй төртэй зууралдахгүй шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх хэрэгтэй” гэв
Сэтгэгдэл (0)