"Мэдээлэл задруулсан хэрэгт 5 хүнийг шалгаж байна"

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан. Олон нийтийн сүлжээнд нас барсан иргэд болон хохирогчдын талаарх хувийн мэдээлэл цацагдсан нь олон нийтийн шүүмжлэлд дагуулаад байгаа билээ. Энэ мэдээллийг цацсан хүнийг олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлсэн юм.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр /2025.02.11/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр,""Байгаль орчны яам, Эрчим хүчний яам, ХЗДХЯ зэрэг яамнууд ажлын хэсэг болон ажиллаж байгаа. Эдгээр яамд болон нийслэлийн зохих албан тушаалтнууд үүнд орж ажиллаж байгаа. Эдгээр ажилчдын дундаа мэдээлэл солилцдог групп байна. Уг групп дээр цаашид юу анхаарах вэ, ямар хохирол учрав болон утаатай холбоотой үүсч байгаа нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэл солилцдог. Тус группт байгууллагуудын тавьсан мэдээллийг олж авч, олон нийтэд ил болсон мэдээллийг бэлтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Тухайлбал, үзлэг шалгалт хийсэн, утаа мэдрэгч суурилуулсан зэрэг мэдээллийг Цагдаагийн байгууллагаас, бусад мэдээлэл хэлбэрээр бэлдэж олон нийтэд цацсан бусад мэдээллийг энэхүү группээс бэлдсэн нь тогтоогдсон.

Энэ хэрэгт холбогдуулан Иргэн Б болон бусад дөрвөн иргэнд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Урьдчилсан байдлаар иргэн Б нь ямар нэгэн төрийн албаны харьяалалгүй, мөн ямар нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамааралгүй болох нь тогтоогдсон. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Иргэн О.Одбаярыг цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авах хүсэлт тавьсан боловч татгалзсан. Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. Шаардлагатай бол өмгөөлөгчөөрөө дамжуулж холбогдоно гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Мөн харамсалтайгаар амь насаа алдсан иргэдийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)