“Хар ирвэс” ашиг орлогоороо тэргүүллээ
- 2018-02-21
- Энтертайнмент
- 0
Марвелийн супер баатрын сэдэвт “Хар ирвэс” уран сайхны кино “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчийн хүндэтгэлд зориулсан баяртай зэрэгцэж нээлтээ хийсэн энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкт 192 сая ам.долларын орлого олсон байна. Ингэснээр “Box Office”-ийн түүхэнд нээлтийн дараах гурван өдрийн орлогоор тэргүүлсэн тав дахь киногоор нэрлэгдэж байна. "Хар ирвэс" кино АНУ-ын Ерөнхийлөгчийн өдөр тохиодог хоёрдугаар сард нээлтээ хийсэн кинонуудын амжилтыг эвджээ. “Хар ирвэс” уран сайхны кино 200 сая ам.доллараар бүтсэн бөгөөд одоогоор орлого нь 169 сая ам.доллараар хэмжигдэж байна. Энэхүү кино нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Залуу найруулагч Райн Куглерийн бүтээл “Хар ирвэс” киноны гол дүрийг жүжигчин Люпита Нионго, Майкл Бакари Жордан нар бүтээжээ.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)