”Гүн шим”-ийн Эрдэнэхүүд загнуулахыг хүссэн мисс Балжидмаа

"Mongolia”s Next Top Model" шоунд оролцож рейтингээ чамгүй өсгөөд авсан мисс Ю.Балжидмаа 14 настайдаа загварт хөл тавьсан нэгэн. Сэтгэл судлаач мэргэжилтэй тэрээр "NTV" телевизийн бүтээл болох "Ахлах тогоочийн заавраар" нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Нэг цагийн турш рестораны хоолыг мэргэжлийн тогоочийн заавраар  хийж гүйцэтгэх ёстой тус нэвтрүүлэгт олны танил олон эрхмүүд оролцсон. Мэргэжлийн тогоочийн нүд, чих, гар нь болж нэг хүн шиг хамтарч ажиллах ёстой тус нэвтрүүлэгт орсон оролцогчид болон тогоочид чамгүй нервтээд авдаг. Тус нэвтрүүлгийн тогоочид дундаас шаардлага өндөртэйд тооцогддог "Гүн шим"-ийн гэх тодотголтой Эрдэнэхүүд загнуулсан оролцогчид олон бий. Мисс бүсгүй үүнийг үл ажран Эрдэнэхүү тогоочийн гарын дор тус нэвтрүүлэгт оролцохыг  хүссэн хүсэлтээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн... үргэлжлэлийг энд дарж уншина уу

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)