Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 14-н буюу Лхагва гарагийн 13:00 цагт болно. 

Энэ удаагийн тохиролд арваннэгдүгээр сарын 1-30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн баримтууд хамаарна. 

Сугалаагаар

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожно. 

НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохиролд системд бүртгэгдсэн 38,957,902 баримтыг оролцуулснаас 38,885 азтан тодорч байв.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)