Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноов
- 8 цаг 27 мин
- Нийгэм
- 1
Чингэлтэй дүүрэгт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн ахыгаа зодож хөнөөсөн хэрэг гарсан байна.
Хэрэг үйлдсэн этгээд шүүхэд "Би ахтайгаа маргалдсан эсэхээ, архи ууснаас хойших дурсамжаа санахгүй байна" хэмээн мэдүүлэг өгсөн байна. Гэсэн ч шүүх шинжилгээний дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын мөрдлөг зэргээр хэрэг үйлдэгч болохыг нь нотолсон байна.
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хууль 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
- 2.1.онц харгис хэрцгийгээр;
- 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
- 2.3.захиалгаар;
- 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
- 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
- 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
- 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
- /Энэ заалтын "бага насны хүүхэд," гэснийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хассан./
- 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
- 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
- 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
- 2.11.бүлэглэж;
- 2.12.эрүүдэн шүүж;
- 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
- 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
Сэтгэгдэл (1)
Бат (202.9.46.78)
Цаазын ялаа сэргээмээрээ Элбэгдоржийн хийсэн ажил өөрөө хэрэгт дуудагдахаа мэдэж ёстой хятад хүний л санаа юм даа