УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо
- 8 цаг 32 мин
- Улс төр
- 0
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг хэлэлцсэн юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааны үзэр 93 гишүүний 63 нь буюу 67.7 хувийн саналаар түүнийг элчин сайдаар томилохыг дэмжсэн байна. Ингэснээр санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр болжээ.
Н.Оюундарь 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, Гадаад хэргийн дэд сайдаар нэг жил ажилласан байна.
Сэтгэгдэл (0)