Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жимми Картерын дурсгалд хүндэтгэл үзүүллээ

 

АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч агсан Жимми Картер өнгөрсөн сар

ын 29-ний өдөр 100 насандаа таалал төгссөн юм. Тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн урт насалсан төрийн тэргүүн билээ.

Өнөөдөр буюу пүрэв гарагт Жимми Картертай салах ёс гүйцэтгэх төрийн хэмжээний оршуулгын гол арга хэмжээ болно. Өчигдөр төрийн оршуулгаас урьтаж удахгүй АНУ-ын төрийн тэргүүний тангаргаа хоёр дахь удаа өргөх гэж байгаа Дональд Трамп эхнэр Меланиагийн хамтаар Капитолд ирж Жимми Картерын дурсгалд хүндэтгэл үзүүллээ.

Жимми Картерын шарил Капитол ордонд пүрэв гараг хүртэл байх юм. Вашингтоны Эпископал сүмд төрийн оршуулгыг хийсний дараа төрөлх хот Жеоржиа мужийн Плейнс хот руу шарилыг нь хүргэж, гэр бүл ойр дотны хүмүүсийнх нь хүрээнд дахин салах ёс гүйцэтгэх арга хэмжээг зохион байгуулна.

Ерөнхийлөгч агсан Жимми Картерыг таалал төгссөн явдалд АНУ даяар гашуудал зарлаж, сарын хугацаанд төрийн далбааг хагас бөхийлгөнө. Арав хоногийн дараа буюу энэ сарын 20-ны өдөр Трампын тангараг өргөх ёслолын үеэр гашуудлын хугацаа дуусахгүй учраас төрийн далбаа хагас бөхийсөн хэвээр байх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)