"Эрдэнэт"-ийн 49 хувийн нууц төлөөлөл С.Энхмандахыг өөрчлөх үү?
- 11 цаг 45 мин
- Нийгэм
- 0
С.ЭНХМАНДАХ ГЭГЧ “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГТ “ҮЙЛЧИЛЖ” ЯВСАН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХАМСААТАН, ААВТАЙ НЬ БОЛОН ХҮҮХДҮҮДТЭЙ НЬ ДУНДЫН ХОЁР КОМПАНИТАЙ.
⁃С.Энхмандах нь төрсөн дүү С.Амармандахын хамтаар “Гожи бэрри” ХХК-ийг байгуулан ажиллуулж байгаад 2020 оны аравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад харилцааны бодлогын газрын даргаар томилогдож очсон. Ингээд 2022 оны есдүгээр сараас “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хөрөнгө оруулалт, худалдах авах ажиллагааны газрын даргаар дэвшин ажиллаж байгаа. Улсын ерөнхий прокурор асар М.Энх-Амгалангийн гэр бүлийнхний “Талын хишиг пластик” ХХК гэж бий. Тэгвэл С.Энхмандахын төрсөн дүү С.Амармандах нь “Талын хишиг пластик” ХХК-ийн зургаан хувьцаа эзэмшигчийн нэг.
Тухайлбал, “Талын хишиг пластик” ХХК-ийг М.Энх-Амгалангийн том охин Э.Ижилмөрөн, бага охин Э.Уянга, М.Энх-Амгалангийн төрсөн эгч М.Оюунчимэгийн охин Б.Гандирс, М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалангийн эхнэр Л.Баярмаа, түүний дүү Л.Жаргалмаа нар тус тус эзэмшдэг.
⁃С.Энхмандах нь аав Д.Санжмятав, ээж Я.Өлзий-Утас хоёрын хамтаар Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн аав Гүржавын Магманноровтой “Монбармат-Инженеринг” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Иймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны газрын дарга С.Энхмандах нь Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалантай ойрын хамаатан байх нь, тэгээд болоогүй хэд, хэдэн компаниар халаас нэгтсэн байх нь яагаад ноцтой асуудал вэ гэдгийг тайлбарлъя. Энэ бол монголын төр “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг буцаан авснаа үгүйсгэж байгаагаас өөрцгүй агуулгатай юм. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар их цэвэрлэгээ явуулж буй энэ цаг үед "49 хувийн нууц төлөөлөл" С.Энхмандахыг өөрчлөх нь гарцаагүй биз ээ.
Сэтгэгдэл (0)