Юань гүрний үеийн шаазанг дэлгэжээ
- 2019-05-29
- Үнэн
- 0
Хятад улсын дотоодын 11 музейд хадгалж байсан түүхэн дурсгалт өв болох Юань гүрний үеийн шаазан ваарын үзэсгэлэнгийн нээлт Бээжин хотод болжээ. “Хайюйхүйтүн буюу Юань гүрний шаазан соёлын өв” үзэсгэлэнг Хятад улсын Үндэсний музейн захиргаанаас санаачлан зохион байгуулжээ.
Үзэсгэлэнд Юань гүрний шаазан эдлэлийн түүх, соёл, шинжлэх ухаан, гоо сайхны зэрэг түүхийн дурсгалт 96 эдлэл хэрэгслийг дэлгэжээ.
Юань гүрний үеийн хүмүүсийн амьдралын зуршил, зан заншил, соёл, урлан бүтээх онцлог болон тухайн үеийн нийгмийн өөрчлөлт, дотоод, гадаадын соёлын солилцоог харуулсан байна. Үзэсгэлэн ирэх долоодугаар сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)