Сар шинийн баяртай холбоотой сурталчилгааны самбар, хэвлэмэл хуудсуудыг татан буулгалаа
- 2020-02-17
- Улаанбаатар
- 0
Сар шинийн баяртай холбоотой үзэсгэлэн худалдаа болон урамшуулалт худалдаа, хаяг реклам зэрэг худалдаа үйлчилгээг зогсоох талаар Ерөнхийлөгчийн 10 дугаар зарлигийн хүрээнд Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нийт 38 газар хяналт тавьж ажиллалаа.
Хяналт шалгалтаар 14 дүгээр хороо 9 Эрдэнэ төв, Тэрхийн эх худалдааны төв болон 12 дугаар хорооны Сансар худалдааны төвүүдийн гадна байршуулсан сар шинийн баяртай холбоотой сурталчилгааны самбар, хэвлэмэл хуудсыг буулгаж ажиллалаа.
Сэтгэгдэл (0)