Азербайжаны Ерөнхийлөгч осолдсон онгоцыг нь Оросын талаас буудсан гэжээ
- 2024-12-30
- Дэлхий
- 0
Өнгөрсөн долоо хоногт Азербайжанаас Оросын чиглэлд зорчиж явсан онгоц Казахстаны нутаг дэвсгэрт осолдож, 38 хүн амиа алдсан.
Энэ талаар Азербайжаны Ерөнхийлөгч Оросын талаас онгоцыг санаандгүй буудаж унагасан хэмээн мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бямба гарагт онгоц осолдсонд уучлалт гуйсан ч Оросын талаас буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй.
Харин Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев ням гарагт мэдэгдэл хийхдээ “Манай онгоцыг санаандгүй буудаж унагасан” гэсэн юм.
Ерөнхийлөгч Алиев Оросын талыг буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна.
Ням гарагт хоёр улсын Ерөнхийлөгч утсаар ярьсан хэмээн Кремлиэс мэдээлсэн. Гэхдээ юу ярьсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.
Талууд онгоц осолдсон шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл (0)