Өмнөговь аймагт монгол ногтруу шувуу олноор ирж нутагшжээ
- 2024-12-30
- Байгаль орчин
- 0
Өмнөговь аймгийн нийт нутгаар сүүлийн 30 жилд болоогүй өргөн дэлгэр, өнтэй зун болж өнгөрсөн юм. Өнтэй зуныг дагаад говьд ховор ан амьтад, шувууд нүүдэллэн ирж зунших нь элбэг байжээ. Үүний нэг бол монгол ногтруу билээ. Ногтруу шувууны хамгийн дуртай идэш тэжээл бол харалдай хамхаг, сульхир зэрэг ургамал юм.
Харалдай хамхаг нь хавар буюу зуны эхээр хуучин үрээс үндэслэн ургаад намар цагт гүйцэд боловсордог. Харин сулхир нь элсэрхэг газар ургадаг шим тэжээл сайтай будааны төрлийн ургамал билээ. Эдгээр ургамлууд ургаж, үрлэдэг бөгөөд түүний мөрөөр Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт хэдэн сая монгол ногтруу шувууд нэгэн доор цугласан нь үзэсгэлэнтэй. Шувуудын гэрэл зургийг шувуу судлаач Х.Түмэнбаяр авчээ. Сүүлийн жилүүдэд говь нутаг цаг, ногоо дэлгэрээгүй гантай байснаас монгол ногтруу олноороо нүүдэллэж ирээгүй байна.
Сэтгэгдэл (0)