Ши Жиньпин 2025 онд Орост айлчилна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2025 онд Орост айлчилна гэж Оросын төрийн мэдлийн РИА агентлаг Бээжинд суугаа Москвагийн Элчин сайдын хэлснийг иш татан уламжилжээ.

Элчин сайд Игорь Моргулов "Хоёр тал  зохих төлөвлөгөөг  боловсруулж байна” гэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сард Хятадад айлчилж, Украин руу хэдэн арван мянган цэргээ оруулахаасаа хэдхэн хоногийн өмнө хязгааргүй түншлэлээ зарласан. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард дахин сонгогдсоныхоо дараа Бээжинд айлчилсан.

Моргулов мөн РИА агентлагт “НАТО цэргийн дэд бүтцээ бүс нутаг руу шилжүүлэх төлөвлөгөө боловсруулж байна. Орос, Хятад хоёр АНУ-ын бодлогод хамтран хариу өгөх ёстой” хэмээжээ. Хятад улс Бразилтай хамтран ажиллаж, Украины дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг дэвшүүлж, гал зогсоох, хоёр талын аюулгүй байдлын ашиг сонирхлыг харгалзан үзэхийг уриалсан. Орос  эдгээр саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.  Оросын арми одоогоор Украины нутаг дэвсгэрийн 20 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд сүүлийн үед хурдацтай урагшилж байна.

Эх сурвалж: Reuters.com

 

facebook

 

 

0

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (66.181.183.105)

    2024-12-30

    2 аварга, хүчирхэг хөршийн дэргэд монгол жижиг ялаа юм байж, энэ муухай f үсгийг аваач ээ!

  • (66.181.183.105)

    2024-12-30

    Энэ том F үсэг юу гэж байгаа юм бол?