Шинэ оноос сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллана
- 2024-12-30
- Орон нутаг
- 0
УИХ-аар баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллахаар болжээ.
Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар /2024-12-25/ сум, хороонд ажиллах Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхлэх аж. Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Нийгмийн ажлын ёс зүйн дүрэм, Нийгмийн ажлын үйлчилгээний нийтлэг шаардлага болон бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллах бөгөөд аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын дарга хуульд заасны дагуу хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг томилж, чөлөөлөх юм байна.
Сэтгэгдэл (0)