Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
- 2022-05-17
- Зурхай
- 0
Өнөөдөр аргын тооллын тавдугаар сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны тэргүүн хөхөгчин могой сарын 16. Ангараг гараг. Эрхтэний тэнгэр одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаан морь өдөр.
Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн.
Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.
Сэтгэгдэл (0)