Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
- 2023-06-14
- Зурхай
- 0
Аргын тооллын зургадугаар сарын 14, Буд гариг. Билгийн тооллын 26, гоё хүүхэн одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 4:53 цагт мандан, 20:52 цагт жаргана.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
Сэтгэгдэл (0)