Ёс зүйн зөрчил гаргасан тамирчны эрхийг 6 сараар хасав

Өнгөрөгч долоо хоногт нийгмийн шүүмжлэл дагуулаад байсан жүдо бөхийн залуу тамирчны барилдах эрхийг зургаан сараар хасчээ. Тодруулбал, Монголын жүдо бөхийн холбооноос Ж.Энхтөрийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн дээрх шийдвэрийг гаргасан байна.

Ж.Энхтөр нь Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан 66 кг-ын жинд барилддаг жүдоч юм.

Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл "Бичлэг үзсэний дараагаар тамирчинтай холбогдсон. Ж.Энхтөр бол манай залуучуудад барилддаг тамирчин. Тамирчинтайгаа холбогдоход "Би буруу зүйл ярьсан байна, уучлаарай. Гэмээ ухаарч байна" гэсэн. Холбооноос жүдогийн багш нартай ярьж байгаад ёсзүйн хариуцлага хүлээлгэж, барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж шийтгэх бодолтой байна" гэдгээ зөгий.мн сайтад өгсөн ярилцлагадаа хэлж байсан билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)