Амин дэмээр баялаг хүүхдийн хүнс - Сардин загас

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙГ ХҮҮХЭДДЭЭ АМИН ДЭМЭЭР БАЯЛАГ ТЭЖЭЭЛЛЭГ ХҮНС ӨГЧ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАИНА -

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн идэж байгаа хоол хүнс тэдэнд шаардлагатай амин дэм эрдэс баялгийг хангалттай өгч чадахгүй байгаа нь анзаарагдах болсон. Ялангуяа төмрийн бэлдмэл, дутмаг байгаагаас хүүхдүүдийн дунд өвчлөл гарах үндэс болж байна.

Хүүхдийн төрсөн цагаас нь эхлэн эхийн сүүгээр тэжээх мянганы хөгжлийн зорилтын биелэлт хангалттай байгаа. Гэсэн ч тэдэнд шаардлагатай амин дэм дутдаг байдаг тухай эмч нар ярьж байсан. Хоол идүүлнэ гэдэг бол зөвхөн өлсгөхгүй байлгахын нэр биш, харин хүүхдийн өсөлтөд дэм өгөх эрдэс баялагаар хангалттай байх ёстой юм. Хүүхдэд төмрийн бэлдмэл дутмаг учраас хүүхдүүдийн дунд цус багадалт болж байгаа юм. Бас Д амин дэм ясны сийрэгжилт ихтэй байдаг юм.  Багаас нь эрүүл хоолоо хангаж, шаардлагатай амин дэмээр хангавал хүүхдийн өсөлт, оюуны чадавхид ч нөлөөлдөг. Тиймээс эцэг эхчүүд ч хүүхдийнхээ гэдсийг цатгах биш, амин дэмээр хангах тэжээлээр хүнс өгч байхыг зөвлөж байна.

Кальци нь хүний биед хуримтлагдсан хортой хүчлүүдийг саармагжуулах үйлчлэлтэй. Мөн эсүүдийн хооронд холбоос эд үүсэх үйл явцад идэвхитэй оролцдог. Тэгвэл хүний бие организмын хорт хавдрыг эсэргүүцэх чадвар нь эдгээр эсүүдийн хоорондын барьцалдлагааны хүчнээс хамаардаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тэд мөн залуу насандаа кальцийн хуримтлал сайтай бол төдий чинээ залуу насаа хадгалах боломжтой болохыг илрүүлсэн юм. Иймд өвчтэй хүний цусны сийвэнд кальцийн агууламж өндөр байвал өвчин илааршиж эдгэх нь төдий чинээ түргэн байх аж.

Хүүхдийн эрчимтэй өсөлт, хөгжилттэй уялдан уургийн хэрэгцээ нь насанд хүрсэн хүмүүсийнхээс их бөгөөд энэ нь хүүхдийн биеийн 1 кг жинд 1,3-1,5 г уураг ногдоно гэсэн үг. Сургуулийн бага ангийн сурагчдын уургийн хэрэгцээ 1 кг жинд 2,5-3 г, дунд, ахлах ангийнхад 2 г-аас багагүй байх ёстой гэж үздэг. Уургийн хэрэгцээг ихэвчлэн амьтны гаралтай уургаар хангана. Амьтны гаралтай уургийн гол эх булаг нь мах, загас, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн байдаг тул эдгээр бүтээгдэхүүн оролцсон хоол өсөж яваа организмыг уургийн хэрэгцээгээр бүрэн хангаж чадна. Ер нь сургуулийн насны хүүхдийн хоногийн хоолны орцод амьтны гаралтай уураг нийт уургийн 60 хувийг эзлэх ёстой гэж үздэг. Харин ургамлын гаралтай уургийн эх булаг нь будаа, гоймон, төмс, талхан бүтээгдэхүүн тул эдгээрийг хачир, бие даасан хоол байдлаар бэлтгэж хүүхдийн хоолны цэсэнд оруулах нь зүйтэй.

Хүүхэд насны нэг онцлог нь тэд байнгын хөдөлгөөнд байж илч их зарцуулдаг явдал юм. Иймд тэдний булчингийн үйл ажиллагааны илчлэгийн  эх булаг болох нүүрс ус чухал ач холбогдолтой. Хүүхэд хоногт хэрэглэх уургаасаа 4 дахин их нүүрс ус хэрэглэх шаардлагатай.  Ер нь хүүхдийн хоногт алдаж байгаа илчлэгийн 50%-ийг нүүрс ус нөхөж байвал зохимжтой гэж  үздэг.

Хүүхдийн хоол нь төрөл бүрийн аминдэм, эрдэс бодисоор баялаг байх ёстой. Хоол хүнсний илчлэг, эрдэс бодис, бичил тэжээл, аминдэмийн дутагдлаас болж бага насны хүүхэд оюун ухааны хомсдолд орж, оюуны чадамж сулран биеийн дархлаа үхжихээс гадна сульдаа болон бусад олон төрлий өвчинд нэрвэгддэг байна. Судалгаанаас үзэхэд дэлхий дахинд гурван төрлийн бичил тэжээлийн дутагдал хамгийн их байдаг ажээ. Үүнд төмөр дутлын цус багадалт, йод, Д аминдэмийн дутагдал орж байгаа бөгөөд дээр дурдсан өвчлөлийн гол эх үүсвэр болдог байна.

Тэгвэл хүүхдийн өсөлт хөгжилтийг хангах, эрүүл чийрэг өсөн торниход чухал шаардлагатай эрдэс бодис, бичил тэжээл, аминдэмийг ямар хүнсээр дамжуулан хангаж болох вэ?

IMG_7109

САРДИН ЗАГАС:

Орц найрлага: Нунтаг сардин загас, /гурил, цардуул, амтлаг төмс, хулуу, төмсний нухаш, амууны элсэн чихэр, ургамлын тос/, сүүний саахар-лактоз, глюкоз, байгалийн амт оруулагч, төмс, бууцай, гурил, ургамлын тос, хар амар загас, глюкоз, амтлагч, хоолны давс, тутраганы ханд, цавуу цардуул, кальци, төмөр, антиоксидант /витамин Е/

Хэрэглэх арга: Будаанд болон хүүхдийн будаанд цацаж хэрэглэнэ

Анхаарах: Хүүхдэд бага багаар дасгаж өгнө.

Бүтээгдэхүүний тэжээллэг чанар
Тэжээллэг чанар    Cардин загас
Энерги       7 kcal    6 kcal
Уураг          0,8g    0.4g
Тос               0-0.14g    0-0.08g
Нүүрс ус    0.8    1.1g
Натри         40mg    48mg
Кальци      143mg    143mg
Төмөр         1.3mg    1.3mg
1 ширхэг  бүтээгдэхүүнд  агуулагдах кальци, төмөр нь нэг өдрийн  хэрэгцээний 25%-ийг хангаж чаддаг.
Хориглох хүнсний зүйл: Өндөг, самар, гурвалжин будаа болон үнэр,  будагтай /сам хорхой, хавч гэх мэт / бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэхгүй.

Хүүхдийн өсөлт, ачаалалд чухал үүрэгтэй A аминдэмийн хэрэгцээг цөцгийн тос, зөөхий, загас, түүнчлэн хүнсний ногооны найрлага дахь каротин, Д аминдэмийг загас, загасны тос, цагаан идээний зүйл, В бүлгийн аминдэмийг ургамлын гаралтай хүнс, будаа, сүү, бяслаг, үхрийн мах, элэг, бөөр, өндөгний шар, вандуй, шар буурцаг, РР аминдэмийг гурвалжин будаа, вандуй, шош, хонь, үхрийн мах, С аминдэмийг нохойн хошуу, үхрийн нүд, гүзээлзгэнэ, яншуй, ногоон сонгино, цэцэгт байцаа, улаан лооль, бууцай, төмс, алим, жүрж, нимбэг, гадил жимс, Е аминдэмийн хэрэгцээг ургамлын тос зэргээр тус тус хангана.

4987244163325_14987244170804_1_320

NOMIN, SKY, УЛААНБААТАР, HOME PLAZA, UB MART, GRAND PLAZA, ЗАЙСАН САРНАЙХ, ЗАМБАЛА, ОРГИЛ зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.

УТАС: 91027733, 88018133, 11-458103,  98017733

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)