“Сентерра гоулд” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарчээ
- 2017-05-03
- Уул уурхай
- 0
Ноён уул аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй “Сентерра гоулд” ХХК-ийн ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгох шүүх хурал өчигдөр боллоо. Шүүх хуралд нэхэмжлэгч талын төлөөлөл болж Ноён уул аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Босоо хөх Монгол хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан нар оролцсон байна. Хариуцагчаар Ашигт малтмалын газар, гуравдагч этгээдээр Монгол улсын Засгийн газар, “Сентерра гоулд” ХХК-ийн төлөөлөл оролцжээ.
Улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1-д зааснаар хэрэг маргааныг эцэслэн шийдэгдэх хүртэл лиценз бүхий дөрвөн талбайд уул уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг зогсоох тухай шүүгчийн тогтоол гарсан байна. Энэ шийдвэрийг “Сентерра гоулд” ХХК-ийн төлөөлөл эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдсэн аж.
С.Наран
Сэтгэгдэл (0)