Британи, Монголын далбаатай галт тэрэг аялалд гарлаа

Британи, Монголын далбаагаар чимсэн галт тэрэг хоёрдугаар сарын 19-22-ны хооронд манай улсын хойноос өмнөд өргөргийн дагуу хөндлөн гулд аялж, ОХУ-тай хиллэх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас БНХАУ-тай хиллэх Замын-Үүд боомт хүрэх юм.

Их Британи болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн баярын хаалтын арга хэмжээний хүрээнд Британийн Элчин сайдын яам тус улсын технологи, боловсролын салбарыг онцлон таниулах арга хэмжээ зохион байгуулах юм байна.

Түүнчлэн Их Британийн ЭСЯ ойн хүрээнд Дархан хотод боловсролын өдөрлөг, Эрдэнэт хотод Британийн уул уурхайн технологи, тоног төхөөрөмжийн компаниудыг танилцуулах, цаашид хамтран ажиллах боломжуудыг нээх уулзалтууд хийж, мөн Сэлэнгэ аймагт нутгийн удирдлагуудтай уулзахаас гадна Британи үүлдрийн мал аж ахуй эрхлэгчтэй уулзах юм байна. Улмаар зэрлэг ан амьтан, ургамлын хууль бус худалдааг хязгаарлах төслийг Гаалийн Ерөнхий Газартай хамтран хэрэгжүүлэгч Лондоны Амьтан Судлалын Хүрээлэнгийн багийнхан төслийн уулзалтууд болох ажээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)