Эрүүгийн Цагдаагийн албаныхан Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг баривчиллаа

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд авахдаа төрийн мөнгөөр авсан байж болзошгүй, санхүүгийн эх үүсвэрийг босгосон схем нь үүнийг гэрчилж байгаа гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.Тэгвэл Эрүүгийн цагдаагийнхан гүйцэтгэх ажиллагаа явуулж, Худалдаа хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчлаад байна. Мөн энэ цаг мөчид Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг баривчилсан тухай мэдээлэл ирлээ. 

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс өнөөдөр үүрээр баривчлан хуулийнхан байцаалт авч байгаа ажээ. Байцаалтыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаныхан авч байгаа гэх мэдээлэл байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Би (59.153.87.197)

    2019-03-05

    Энэ хүн алуурчин дээрэмчин юмуу гарт нь гав зүүчихсэн юун сүртэй юм бэ

  • зочин (66.181.178.44)

    2019-03-05

    Яамай ,даа. Шудрага ,ёс ,тогтож, жирийн ,иргэдийн амьдрал ,дээшлээсэй ,бил ээ.