“Сүүдэр” анимейшнийг Каннын кино наадамд танилцууллаа
- 2021-07-06
- Энтертайнмент
- 0
Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн, жүжигчин А.Баярцэцэгийн продюсероор ажилласан “Сүүдэр” богино хэмжээний анимейшнийг Каннын кино наадамд танилцуулжээ.
Энэ талаар тэрбээр “Сүүдэр” богино хэмжээний анимейшнийг Каннын кино наадмын богино хэмжээний киноны маркетад (уралдаант бус) танилцуулж байна. Есөн орны 55 уран бүтээлч дэлхийн өнцөг булан бүрээс сайн дураараа оролцож энэхүү анимейшнийг бүтээсэн” гэжээ.
Зургаан сарын хугацаанд уран бүтээлчид зайнаас хамтран ажиллаж шинэ бүтээлийнхээ ард гарсан бөгөөд ерөнхий найруулагчаар М.Аззаяа ажилласан байна.

Сэтгэгдэл (0)