БНСУ-д бусдыг залилж, мөрийтэй тоглоом тоглосон гэх 26 настай монгол залууд хорих ял оноожээ

БНСУ-д сурдаг оюутан залуугаас мөнгө хулгайлж, мөрийтэй тоглоомд ашигласан монгол залуу хоригдох ял авсан талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Тодруулбал, БНСУ-ын Инчон дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 17-р хэлтсийн шүүгч Ким Юн Хэ өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр хөрөнгө завшсан хэрэгт яллагдагчаар татагдсан Монгол Улсын иргэн А /26 настай/-д зургаан сар хорьж, нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.

Хэргийг тодруулбал,монгол иргэн А гэх этгээдийг өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд гадаад оюутан Б /22 настай/-ын 19 сая воныг ашигласан, найман удаа өөр данс руу шилжүүлсэн, шилжүүлсний дараа өөртөө буцаан авсан хэрэгт яллагдагчаар татаад байсан. А нь "Виз сунгах өргөдөл гаргахад гэрчилгээ хэрэгтэй байна. Хэрэв та мөнгө зээлүүлбэл гэрчилгээг гаргаад маргааш нь мөнгөө буцааж өгнө" гэж бусдаас мөнгө зээлж авчээ.

Улмаар хүнээс зээлсэн мөнгөө Инчон хотын казинод ашигласан нь тогтоогдсон гэж тус улсын шүүхээс мэдээлсэн байна.

Уг хэргийн шүүгч Ким Юн Хэгийн хэлснээр, “Виз сунгах өргөдөл авах нэрийдлээр бусдаас мөнгө авч, мөрийтэй тоглоом тоглохдоо ашигласан гэмт хэргийн шинж чанар нь ноцтой гэж үзлээ. Мөн хохирогч нь эцэг эхээсээ сургалтын төлбөр болгон авсан сарын түрээсийн мөнгөө алдсан” гэжээ. Харин шүүхээс “Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг бүрэн төлсөн, Солонгост ял шийтгэлгүй гэдгийг харгалзан үзэж ялыг тогтоолоо” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: N news

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)