П.Наранбаяр: Хөмсөг задарч оёдол тавиулсан
- 2025-03-28
- Улс төр
- 0
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр өчигдрийн дуулиант асуудалд тайлбар хийлээ.
Тэрбээр “Зодоон бол болоогүй. Тийм балай юм Төрийн ордонд хийхгүй шүү дээ. Зодолдоно гэдэг хоёр талаасаа зодолдохыг хэлнэ, тийм зүйл болоогүй. Хуралдах үеэр үл ойлголцол үүссэн. Би бол цагдаад гомдол мэдүүлээгүй. Санамсаргүй байдлаар хөмсөг задарч хоёр жижиг оёдол тавиулсан” гэж мэдэн будилав.
ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд "Манай намын онцлог байдаг, айхтар зөрчилдөөд биендээ гар хүрээд байдаг юм биш. Хэвлэлээр “зодоон болсон, биенээ гэмтээсэн” гэж дэгсдүүлээд байна. Тийм зүйл огт болоогүй. ХҮН намын зөвлөлийн хурал болсон. Хил холболт болон цаг үеийн асуудлыг богино хугацанд ярьсан” гэлээ.
Цагдаагийн байгууллагад өчигдөр 15:00 цагийн орчимд “Төрийн ордонд Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан” гэх дуудлага мэдээлэл ирж, бүртгэгдсэнээр УИХ-ын гишүүдийн биед учирсан хохирлыг тогтоох бусад нотловол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)