В.Путин: ОХУ тэнгисийн хүчирхэг гүрний байр сууриа бататгахыг хичээнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ тэнгисийн флотын бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэн эрчимжүүлж, тэнгисийн хүчирхэг гүрний байр сууриа бэхжүүлэхийн төлөө чармайна гэжээ.

 

Тодруулбал тэрээр 3-р сарын 27-ны өдөр Оросын баруун хойд хэсгийн Северодвинск хотод болсон Оросын цөмийн шумбагч "Пермь" хөлөг онгоц далайд шумбах ёслолд Путин цахимаар оролцсон аж.

 

Тэрээр ёслолын үеэр хэлэхдээ, "Пермь" цөмийн шумбагч хөлөг онгоцыг далайн усанд оруулсан нь чухал ач холбогдол бүхий томоохон үйл явдал юм.

 

Орос улс тэнгисийн цэргийн флотоо, тэр дундаа стратегийн хүчээ үргэлжлүүлэн бэхжүүлж, усны гадаргын болон усан доорх шумбагч хөлөг онгоцуудын барилгын хурд, цар хүрээг түргэтгэж, мөн хамгийн сүүлийн үеийн зэвсэг болон техник, холбооны хэрэгслээр хангана. Флотын бодит хүчнийг бэхжүүлэх нь Оросын тэнгисийн хил болон Хойд тэнгисийн замын аюулгүй байдлыг бэхжүүлж, Орос улс дэлхийн тэнгис далайд, тэр дундаа Хойд туйлын бүс нутагт үндэсний ашиг сонирхлоо хамгаалахыг баталгаажуулна. Оросын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон бүрэн эрхээ үргэлжлэн үр дүнтэй хамгаалж, гол тэнгис далай дахь хүчирхэг гүрний статусаа бэхжүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно" гэсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)