Т.Доржханд: ХҮН нам 2028 он хүртэл Засгийн Газраас гарахгүй
- 2025-03-28
- Улс төр
- 1
ХҮН намын дарга, Монгол Улсын Шадар Сайд Т.Доржханд Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулав.
Энэ үеэрээ тэрээр: " Дэлхийд бүх зүйл 1945 оноос өмнөх нөхцөл рүүгээ орж байна. Өөрөөр хэлбэл хоорондоо худалдаа хийдэггүй, зорчдоггүй, тариф, татвараар өрсөлддөг гэх мэтээр. Ийм үед нээлттэй жижиг эдийн засаг хамгийн их хохирдог. Тэгэхээр маш их амаргүй цаг үед Монгол Улс орж ирчихээд байна.
Ийм үед Монгол Улс дотроо бужигнаж болохгүй. Хамтарсан Засгийн Газар яг ийм үед хамгийн зөв зүйл.
ХҮН нам Засгийн Газраас 2028 он хүртэл гарахгүй. Сайн, муу бүх цаг үед Монголчууд хамт байх ёстой. Цаашдаа мега төслүүдээ хийнэ" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Зочин (202.126.90.240)
Энэ ХҮН нам огт хэрэггүй байгаа шүү дээд шүүх энэ намд өгсөн зөвшөөрөлөө цуцлах хэрэгтэй улс орны эдийн засаг ажлын орлого бүр эрс муудаж зогсох дээрээ тулж байгаа. Шийдвэр гаргах улсын ажил мэдэж хийх туршлага мэдлэггүй улсыг цаашид төрд ажлуулахгүй татан буулгадаг байх хэрэгтэй. Улс орныг ингэж авч явахгүй ээ. Болж байсан хүртэл болохгүй болж ард иргэдийн орлого эрс муудаад уначаад байхад юугаа хамт бай гэх юм энэ ярьж байгаан