Малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Наймдугаар сарын 6-ны өдрийн байдлаар Орхон гол Сайхан болон Орхон сум, Онон гол Дадал сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-30 см нэмэгдсэн байна.

Сэлэнгэ, Хараа /Дархан/, Туул / Босгийн гүүр- Улаанбаатар-Алтанбулаг /, Эг, Улз /Эрээнцав/, Хэрлэн /Хонгон-Чойбалсан/ зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан/ , Улз /Дашбалбар/ , Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 10-130 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа, Намир гол үерийн түвшинг 5-10 см давсан хэвээр байна.

Өнөөдөр буюу 8 дугаар сарын 7-нд Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адаг хэсгээр усны түвшин 5-20 см, Хэрлэн гол Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 5-15 см  тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)