Ц.Уртнасанг БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Уртнасан томилогдон, үүрэгт ажилдаа орлоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа түүнд тамгыг нь гардуулан өгч, хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсонд нь баяр хүргэн ажлын өндөр амжилт хүсэн ерөөжээ.

Түүний намтар:

Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан нь Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн. Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль (1982-1992)-ийг төгсч, Ерөнхий боловсрол эзэмшсэн.

Монгол Улсын Техникийн Их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийн Дипломын шатны сургалтын хөтөлбөр (1992-1995)-өөр Дипломын инженерийн зэрэг, Программчлалын инженерийн мэргэжил, баклаврын шатны сургалтын хөтөлбөр (1992-1997)-өөр Бизнесийн удирдлагын баклаврын зэрэг, Мэдээллийн технологийн менежментийн мэргэжил тус тус эзэмшсэн. Удирдлагын академи (2000-2001)-д Удирдахуйн ухааны мастерын зэрэгтэй.

  • 2005-2010 Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга
  • 2010-2012 Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч
  • 2012-2015 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга
  • 2017-2020 Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлого, намын байгуулалтын газрын дарга
  • 2021-2025 Ардчилсан намын Дэд дарга
  • 2024-2025 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдын зөвлөх зэрэг улс төрийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

Мөн тэрбээр Азийн ажиллагсадын нөхөн олговорын форумын Дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн гишүүн, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний Бодлогын хорооны гишүүн, Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүн, Дотоод сонгуулийн хорооны гишүүн, “Нэн түрүүнд- Хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурлын Удирдах хорооны дарга зэрэг сонгуульт ажлыг гүйцэтгэж байсан аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)