ШИНЭ нам АН-д албан ёсоор нэгдэв

ШИНЭ намын ээлжит бус IV дүгээр Их хурал өчигдөр /2025.03.30/ болж 1089 төлөөлөгчдийн 99.3 хувийн саналаар Ардчилсан Намд нэгдэх шийдвэрийг баталлаа.

Тус хуралдаанд Ардчилсан Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Н.Ганибал оролцож, Монгол Улсад ардчиллаа буцаан сэргээх үйлсэд ШИНЭ намтай хамтран ажиллах АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг албан ёсоор танилцууллаа.

Тэрбээр “Үйл хэрэгтээ үнэнч байж тууштай зогсож ирсэн, ШИНЭ намын нийт гишүүд, дэмжигчид та бүхэнд, Ардчилсан намын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Та бүхний тэмцэл, үнэт зүйлс, үзэл санаа зөвхөн ШИНЭ намын бус, Монголын ардчиллын төлөөх үнэт зүйл, үзэл санаа болох зайлшгүй шаардлагатай байна. Ардчилсан Нам бол ардчилсан хувьсгалын гал голомт. ШИНЭ нам бол шударга ёсны тэмцлийн гал голомт билээ. Энэ хоёр хүчний нэгдэл бол нэг удаагийн улс төрийн үйл явдал бус, Монголын ардчиллын хувь заяаг шийдэх хариуцлагатай шийдвэр юм” гэв.

ШИНЭ намын дарга Ц.Гантулга "Бидний үнэт зүйл, зорилго Ардчилсан намын үзэл баримтлалтай нийцэж байгаа тул нэгдэх шийдвэрийг гаргалаа. Энэхүү нэгдэл нь илүү хүчирхэг, хариуцлагатай улс төрийн хүчин бий болоход чухал түлхэц болно” хэмээн онцоллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)