Орос-Украины хэлэлцээнд Европыг оролцуулна гэдгээ АНУ-ын тал мэдэгдлээ

 

 

Өнгөрсөн долоо хоногт АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд утсаар холбогдож, дайныг дуусгах хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон.

Энэ хэлэлцээнд Европыг оролцуулахгүй гэсэн мэдээлэл гарсныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио няцаалаа.

Тодруулбал Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Украины оролцоогүй ямар ч хэлэлцээг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн юм. Түүнчлэн энэ хэлэлцээнд Европын талыг ч мөн оролцуулах нь зүйтэй гэсэн.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Европын удирдагчидтай Украины асуудлаар шуурхай уулзалт зарлаад байгаа юм. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хэлэлцээнд Европын талыг оролцуулна гэдгийг мэдэгдээд “ОХУ энх тайвныг тогтооход хэр нухацтай хандаж байгаа нь удахгүй харагдана” гэсэн юм.

Трампын хувьд дайныг зогсоох асуудалд Оросын ерөнхийлөгч Владимир Путинд итгэж байна гэдгээ илэрхийлсэн. 

Эх сурвалж: Reuters

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)