Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно
- Өчигдөр 09 цаг 33 мин
- Улс төр
- 0
Нэр бүхий иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.”, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … нийгмийн … байдал, … эрхэлсэн ажил, албан тушаал, … -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй …” гэснийг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлсэн юм.
Мэдээллийн дагуу маргаан үүсгэсэн бөгөөд уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 09.30 цагт товлогдлоо.
Сэтгэгдэл (0)