БНХАУ-ын 794 иргэнийг Монгол Улс албадан гаргажээ
- 8 цаг 20 мин
- Нийгэм
- 1
Гадаадын иргэн, харьяатын газар Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 25 улсын 998 гадаадын иргэнийг өнгөрсөн онд албадан гаргажээ.
Албадан гаргасан иргэдийн ихэнх нь буюу 794 нь БНХАУ-ын иргэд байжээ.
Тухайлбал,
- Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн 509 иргэн,
- Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 181 иргэн,
- Оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан ч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн 181 иргэн,
- Түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн 72 иргэн,
- Бусад үндэслэлээр 32 иргэнийг албадан гаргасан байна.
Монгол Улс аялал жуулчлалыг дэмжин жуулчдын тоог нэмэх зорилгоор гадаадын 99 орны иргэнд 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчин ангиллын цахим виз олгодог. Гэвч зарим иргэд аялал жуулчлалын зориулалттай цахим визийг зорилгоосоо өөрөөр буюу бизнес, хөдөлмөр эрхлэх зорилгоор ашиглах зөрчил сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа аж.
Тухайлбал, 2024 онд БНХАУ-ын 87423 иргэнд цахим виз олгожээ. Аялал жуулчлалын зориулалттай цахим визийг зорилгоосоо өөрөөр ашигласан 491 иргэнийг албадан гаргаж, зөрчилд холбогдсон 1600 гаруй иргэнд торгох шийтгэл ногдуулсан байна. Иймд уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэнийг үнэн зөв мэдээллээр хангах, виз, оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг онцгой анхаарч, хүчинтэй хугацаа дуусахаас урьтаж асуудлаа шийдүүлэхийг зөвлөлөө. Мөн зөвхөн хуулиар хүлээн зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулж, хууль, журамд заасны дагуу зохих зөвшөөрөл авахыг ГИХГ-аас анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)
(59.153.113.172)
ANUSDI80955877