Э.Мөнх-Очир олимпод Монголын урт буучдыг багаар нь оролцуулахыг хүслээ

УИХ-ын гишүүн, УИХын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Азийн буудлагын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын буудлага спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир Лондон хотноо болсон Олон улсын спорт буудлагын холбооны ээлжит Ерөнхий ассамблейд оролцоод иржээ.
УИХ-ын гишүүн, УИХын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Азийн буудлагын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын буудлага спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир Лондон хотноо болсон Олон улсын спорт буудлагын холбооны ээлжит Ерөнхий ассамблейд оролцоод иржээ.
Хоёр жил тутам болдог энэ удаагийн Ерөнхий ассамблейн хуралдаанд нийт 85 орны 200 гаруй төлөөлөгч оролцсон байна. Уг хуралдаанаар улс орны холбоодын сүүлийн хоёр жилд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайлан болоод ирэх хоёр жилийн төлөвлөгөөг хэлэлцжээ. Мөн спорт буудлагын 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон таваг буудлагын 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус тус зохион байгуулах хотыг сонгон шалгаруулав.
БНСУ-ын Чанвон хот спорт буудлагын 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг, Италийн Лонато хот таваг буудлагын 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг тус тус авчээ.
Ерөнхий ассеамблейн хуралдааны үеэр Э.МөнхОчир Олон улсын спорт буудлагын холбооны ерөнхийл өгч Олегарио Вазкуез Рана, Азийн спорт буудлагын холбооны ерөнхийлөгч Шейх Салман ал Савах нартай тус тус уулзсан байна.
Э.Мөнх-Очир гишүүн уг уулзалтуудаараа олон улсын стандартад хүрсэн спорт буудлагын цогцолборыг Кувейтийн санхүүжилтээр Монголд барих асуудал болон Лондоны олимпод оролцох манай тамирчдын бэлтгэл, эрх нэмж авах явцын талаар мэдээлж, саналаа солилцлоо. Олон улсын спорт буудлагын холбоо манай саналыг хүлээж авбал Монгол Улсын эрэгтэй урт буучид багаараа буюу гурвуул “Лондон-2012” наадамд оролцох боломжтой болох юм.
Энэ тохиолдолд олимпийн эрхээ авсан Н.Баяраа гаас гадна Энхтайван, Мөнх-Эрдэнэ нарын тамирчид олимпод оролцох эрхтэй болно.

Ц.ЦЭНЭ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)