Альберт Эйнштейнтэй хөөрөлдсөн нь
- 2012-03-23
- Дэлхий
- 1
XX зууны их эрдэмтэн А.Эйнштейн Та “Би бурхны хүслийг л мэдмээр байна. Бусад нь жижиг сажиг зүйл” гэсэн суут үгийг хэлсэн хүн.

Хүн мэдэхгүй юмнаасаа айж дөлдөг байхад Та харин тэгсэнгүй. Та үнэхээр суут хүн учраас бурхныг таньжээ. Тийм ээ, бусад нь үнэхээр жижиг сажиг зүйл. Бурхан гэж хэн бэ. Та өөрөө ч анзаараагүй байх л даа. Таны Харьцангуйн онол бурхныг гэрчилнэ. Массыг c2 хурдтайгаар энерги, гэрэл болгон хувиргаж болох нь.
Таны хуулийг би бээр Хүний хөгжлийн хууль гэж нэмж тодорхойлмоор байна. Тэр үед одоогийнхтой нэг адил хүний хөгжлийн тухай зөв ойлголт байгаагүй болохоор Та аугаа нээлтээ дутуу харчихаад өөртөө асуулт тавиад өнгөрч л дээ.
Бидний олж мэдсэнээр хүний хөгжил бол өнөөгийн үзэж байгаачлан уураг тархины хөгжил биш, уураг тархи бол зөвхөн физик бие буюу махбодийн нэг хэсэг юм. Харин оюун ухааны хөгжлийн тусгал нь уураг тархи хийгээд махбодид ногдоно. Хүн гэдэг ойлголт 400 гаруй жил будилаад сүүлд Дарвиных дээр нэг юм тогтож 150 жил болж буй тэр махбодь буюу сармагчин биш байна.
Махбодь гээч эс, генийн холбогдолтой зүйл хүний ердөө 30-41 хувь гэвэл хүмүүн бид олон зуун жил жолоочгүй машин шиг явжээ. Үлдэх 60-70 хувь нь хүний үндсэн бүх шинж чанарыг бүрдүүлж буй энерги бие, оюун ухаан буюу ухамсар юм. Энергийн утгад хамаарах мөнх чанартай энэхүү оюун ухаан хүн бүрд байгаа учраас бүх хүн хөгжих, гэгээрэх, бурхны зэрэгт хүрэх боломжтой аж.
Оюун ухаан бол хүмүүний бурханлаг чанар нь юм. Тархийг нь мэдлэгээр цэнэглээд бүх хүнийг аугаа болгох боломжгүйг зуун зууны сургалтын систем харуулсан. Харин Таны хуулиар оюун ухааныг нь хөгжүүлчихвэл бүх хүн аугаа болох боломжтой.
“Шинжлэх ухаанч шашин гэж бий бол тэр нь буддизм” гэж Та бас тэр бүр эрдэмтний гадарлаж мэдэхгүйг хэлсэн.
Энэхүү хэтийдсэн шинжлэх ухаанд үздэгчлэн хутагт бодьсадын хөгжлийн 10 дэс бий гэх ба нэгд хүрсэн хүн нь 100 хувилж, 100 өөр бясалгалыг зэрэг үйлдэж, 100 өөр номыг хамаг амьтанд номлох, 100 орноо зэрэг зорчих увдистай байдаг бол ес дэх дэсийн хутагт 1.000.000x3000x100 ертөнцийн хумхийн тоосны сацуу эрдмийг, 10 дахь дэсийн хутагт бурхны хутгийг олохоосоо өмнө гэхэд л бурхны орны сэтгэшгүй тооны 12 эрдэм /ид хүч/- ийг үзүүлэх увдистай болдог байна.
Цааш өөрийгөө хөгжүүлж бурхны зэрэгт хүрнэ гэдэг нь тоолшгүй олон амьтныг нэгээхэн ч бээр хоцроолгүй таалалдаа болгоон, бүхнийг мэдэгч төгс төгөлдөр билэг билгүүнийг эрхшээсэн хүний хөгжлийн өндөр төвшин юм.
Мил Богдын бодит түүх үүнийг гэрчилдэг. Тэрбээр бясалгасаар өдрийн турш биеэ хүссэн зоргоор урвуулах, агаарт нисэх зэрэг зүйрлэшгүй ид хүчийг олж, мөн үзэгдэх хийгээд үл үзэгдэх ертөнцийн оронд биеэ түг түмээр хувилган нэгэн зэрэг зорчиж, тоо томшгүй бурхдын авшгийг нэг дор хүртэж, цаглашгүй олон амьтанд номын өглөг хүртээн, биеэ гал болгон асааж, ус болгон унтрааж байжээ.
Цагаан хоолтон Та бээр магадгүй амьтны амийг явцуу эрх ашгийнхаа төлөө хөнөөгчидтэй зам нийлээгүй, “өөрсдийгөө бүү амьтны оршуулгын газар болго” гэсэн ариун сургаалыг ухаарсан их энэрэн нигүүсэгч байсан биз ээ.
Төгс гэгээрсэн их багш Чин Хай: “Хайр юм бүхнийг угаан ариусгаж, эвдэн нурааж, хил хязгаар бүгдийг уусган ариусгадаг. Энэ аугаа их дотоод хүчийг яагаад хайр гэж нэрлэдэг вэ. Яагаад гэвэл энэ хайр хамаг нүгэл хилэнцийг маань уучлан өршөөж, угаан ариусгадаг юм. Урьд өмнө ямар муу үйл хийсэн нь хамаагүй. Хайранд нүгэл хилэнц, зах хязгаар, өнгөрч улирсан гэж үгүй. Зөвхөн одоо л гэж бий” хэмээн айлджээ.
Тэгэхээр Та хоол талаасаа бол бурханлаг зам мөртэй нэгэн байна. Шүтэн барилдлагын нэг хэсэг болох биеийн ба хэлний үйлийн тухайд бол Та бид бүгдийг нь хяналтдаа авч эергүү болгон хувиргаж чадна.
Тухайлбал, хийж буй үйлдээ бүрэн уусч чадвал энэ нь амьдралаар бясалгах гээч даяан болох юм. Нэг л мэдэхэд хоолоо, өвчнөө ч мартчихсан, нартай бороотой ямар өдөр өнгөрснийг ч эс санаж ажилдаа улайрсаар өглөөгүүр ирээд шөнө болчихсон байдаг даа. Энэ бясалгалын явцад эзэн Та өөрөө үгүй болж, зөвхөн ажил л үлдэж байгаа биз. Энэ үедээ ярихаа ч мартаж бүх юм одоо цаг дээр оршиж, дотооддоо төвлөрсөн байна. Дуугаа хураамагц гадагш чиглэсэн сэтгэл дотогш хураагдана.
Та нэг насаараа л энэ бясалгалыг хийсэн биз ээ. Харин сэтгэл буюу миниймсрэгч “би” их ярвигтай зүйл ажгуу. Ямар сайндаа л гэгээрэгсэд “сэтгэлээс долоон дор бохир заваан юм гэж үгүй” гэж хэлэх вэ дээ. “Сэтгэл л асуудал, өөр асуудал гэхээр юм үнэндээ байхгүй” гэж тэд ярьдаг.
Сэтгэлээр бид буян, нүглийн аль алийг нь үйлдэж байдаг. Бие, хэл, сэтгэлийн үйлээ дагуулсаар нүглээ цэвэрлэж буянаа арвитгавал дараа төрөл тань одоогийнхоосоо хавьгүй дээрдэх боловч Та төрлөөс төрөлд шилжсээр, сансрын хүлээсэнд уягдсаар байх тул үүнээс илүү гаслан зовлон гэж үгүй юм.
Тийм болохоор дараа төрлийг өөгшүүлэх нь их том нүгэл юм. Иймд сансрын хүлээснээс чөлөөлж өгөхийг бурханд, ялангуяа бидний дунд амьд сэрүүн хамт байгаа Их багшид гуйж даатгах ганц олдох боломж бүрдсэн энэ үеийнхэн үнэхээр азтай юм. Буддизм гээч шинжлэх ухаанд сэтгэлийг номхотгоод зогсохгүй бүр үгүй хийх арга байдаг байна.
Чин Хай багшийн айлдварт бурхантай өөрийгөө холбон нэгтгэснээр “би” /сэтгэл/ гэх юм аяндаа үгүй болно гэсэн байдаг. Аръяабалын бясалгалаар гэрэл, аялгууны хоёр төрлийг бясалгадаг. Та дотоодын гэрэл ба дуу аялгууг олж авснаар бурхантай холбогдох юм. “Бурхан байгаа газарт буг галзуурч чадахгүй” гэсэн Их багшийн айлдварын утга нь Та нэгэнт өөрийн гэрэл, аялгуу хэмээх мөн чанартайгаа нэгдсэн л бол завсраар нь сэтгэл шагалзаж, “би” хэмээгч өндөлзөх аргагүй гэсэн үг юм.
Мөн зугаа цэнгэл, эд баялаг, алдар нэр, зэрэг дэв, магтаал сайшаал тэргүүтэн миниймсрэл дөвийлтийн элдэв шунамхайрлыг салхинд хийсгэж чадвал хүн төрөлхтнийг бүхэлд нь хамарч хамгийн хүнд хэлбэрээр өвчлүүлсэн “би” хэмээх энэ хөнөөлөөс салах нэг ерөндөг болно.
Төгс гэгээрсэн их багш Чин Хай “Хэрвээ бид үйл үрийн хүрдийг эвдлэн зайлж чадваас үхэх нь үгүй, төрөх нь үгүй, амьдрал үгүй, үйлийн үр үгүй, гагцхүү аз жаргал, амар амгалан л ноёрхох оршихуйн тэр хэмжээст хүрнэ” гэж айлджээ. Таны энергийн хуулийн биелэл энэ.
Бид хязгааргүй их энерги /гэрэл/, хурд болж хувирна. Сансрын гаслан зовлонгоос чөлөөлөгдөж бурхны өөр нэг хүслийг биелүүлэх гурван боломжийг Чин Хай багш номложээ.
1. Гэгээнтнүүдийн аль нэгэнд итгэн сүсэглэж, хорвоог орхих үед тань гэтэлгэж өгөхийг гуйх.
2. Их багшаас авшиг хүртэх. Энэ нь зөвхөн өөрийгөө төдийгүй хамаг амьтан хийгээд гэр бүл, үр удмаа хэдэн үеэр нь аварч чадах хамгийн эрхэм зам.
3. Авшиг хүртсэн хүний садан юмуу найз байх. Энэ тохиолдолд Та нас нөгчсөн байх нь хамаагүй. Бүр тамд уначихсан байсан ч хамаагүй. Ач, гуч, дөч тань Их багшаас авшиг хүртэх юм бол эсвэл авшиг хүртсэн хүний найз нөхөр бол багшийн тусыг хүртэнэ.
Чин Хай багшийн олон сая шавийн бүгдийнх нь танил болохоор Та одоо дөрөв дэх ертөнцөд сууж байна гэсэн үг. Баяр хүргэе.
Харин Та бурхны хутгийг л олж чадахгүй нь дээ, уучлаарай. Наад ертөнцөд чинь хэзээ нэгэн цагт Их багш заларч, Та авшиг хүртэж, цааш сурч дэвших боломж олдоосой гэж хүлээх л үлдэж.
Гэхдээ Та дөрөв дэх ертөнцдөө дээдийн амар жаргаланг мөнхөд хүртэж суух болно. Мөхөс хүний энэ ертөнц дэх бичгийн үйл үүгээр дууссан тул цааш сул нэгэн болой.
Үүний учир уншигч, шүүмжлэгч, эсэргүүцэгч, талархагч хэнд ч түүн лүгээ гүн талархалтай мэхийн ёсолъюу.

Техникийн шинжлэх ухааны доктор \D.Sc.\, профессор
Г.ЛХАГВАА
www.UNEN.mn
Г.ЛХАГВАА
www.UNEN.mn
Сэтгэгдэл (10)
Лхагваа (103.9.88.154)
Өнөөдөр манай иргэдийн гэр бүлийн амьдралд шашин чухал үүрэг гүйцэтгэх болсон байна. Өнөөгийн монгол гэр бүлийн гишүүд дотор янз бүрийн шашинтай хүмүүс бий болжээ. Гэр бүлийн гишүүдийн дотор хурим, оршуулгын ёслолыг ямар шашны зан үйлээр хийх талаар талцаж хуваагдах, үл ойлголцох асуудал гарах болжээ. Тухайн гэр бүлийн амьдралд тохиолдох чухал үйл явдалд шашны зан үйл чухал үүрэг гүйцэтгэх болоод байна. Гэр бүлийн амьдрал зохиохдоо нэг цуглаанд явдаг, нэг итгэл үнэмшилтэй хүнийг хань ижлээ болгон сонгож байна./ өөрийн гэр бүлээсээ гадна шүү/ гишүүдийн хувьд нэг итгэл үнэмшилтэй байх тусмаа гэр бүл нь илүү бат бөх болж, тэнгэрбурханы өмнө, гишүүдийн дунд ам тангараг авч, тэдний дэмжлэг тусламжаар аз жаргалтай, сайхан гэр бүлийг бий болгоно гэсэн ойлголттой болж өөрийн гэр бүлээсээ зугтаж байна. Энэ бол Монгол улсыг мөхөөх нэгээхэн хэсэг
Саруул (183.81.169.20)
Манайд Чинхай багшийн сүм, цуглаан энэ тэр гэж юм байдаг юм уу?
dek (203.194.114.63)
Goe sait bna
dek (203.194.114.63)
Xaxa
dek (203.194.114.63)
Hi
Болдбаяр (203.91.117.4)
зарим сайт дээр багшыг маань маш их муулж доромжилсон байх юм араггүй дээ тэр хүмүүс зөв сайхан замын талаар ямарч ойлголтгүй байгаа шүү дээ тэр хүмүүсийг хэн ч буруутгахгүй багш маань лав улам их хайрлах байх багш хүн зөв амьдралыг хүмүүст ойлгуулахын тулд хүмүүстэй адилхан хувцаслаж ,нүүрээ будах шаардлага гардаг тэгэхгүй бол алтан хувцас өмсөж хүний ойлгохын араггүй гүн утга агуулагтай үг хэллэг хэрэглэвэл жирийн ухамсар сэтгэхүйтэй хүмүүс багшийн сайн сайхны аз жаргалтай амьдрахын төлөөх сургаалийг ойлгож амьдралдаа тусгаж чадахгүй шүү дээ тийм учираас энгийнээс энгийн байх нь хамгийн сайн байдаг
Болбаяр (203.91.117.4)
их багш чинхай маань үнэхээр дээдийн дээд бурхан шүү хэнийг ч сайн муугаар нүгэлтэй буянтайгаар нь ялгадаггүй өөрийг нь муулсан хүнийг ч гэсэн хайрлаж чаддаг хайрын их далай юм