Цагаан сар үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

Их хотын зүрхэн хэсэгт байрлах Галлериа Улаанбаатар төвд "ЦАГААН САР" үзэсгэлэн худалдаа энэ сарын 19-ний өдрийг дуустал үргэлжилж байна. Өв соёлоо хадгалсан үндэсний брэндүүдийг нэгтгэсэн Цагаан сар үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж сар шинийн өдрүүдэд гоёх шинэ дээл хувцас, гоёл чимэглэл, идээ шүүсээ засах гар хийцийн зэс, мөнгөн эдлэл, эрхэм хүмүүстээ зориулах гарын бэлгээ сонгоорой. Үзэсгэлэн худалдаанд:

  • Үндэсний дээл хувцас / дээл, хантааз, ууж, малгай/
  • Гар хийцийн гоёл чимэглэл, үнэт эдлэл /толгойн гоёл, шанх, ээмэг, мөнгөн аяга, даалин, хавтага/
  • Зэсэн, мөнгөн болон модон эдлэл /айргийн хул, цар, аяга, авдар/
  • Гарын бэлгийн багцууд /гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн, үндэсний брэнд бүтээгдэхүүнүүд/ худалдаалагдаж байна.

Мөн Галлериа УБ төвд дэлхийд танигдсан монгол брэнд Говь кашмерийн сар шинийн баярт зориулсан коллекц, Michel&Amazonka болон Otori Design брэндийн үндэсний хувцасны шинэхэн мэндэлсэн загварууд, Галлериа Сувинерийн дэлгүүрээс үндэсний брэндүүдийн 300 гаруй нэр төрлийн дээл хувцас, гоёл чимэглэл, үе дамжин өвлөгдөх үнэт эдлэлүүдийг нэгэн дороос сонгох боломжтой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)