Ханиад, томуугаас сэргийлцгээе
- 2024-01-30
- Эрүүл мэнд
- 0
Хүйтний улиралд ханиад, томуу ихэсч байгаа тул доорх зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.
-Гараа савандаж угааж хэвших
-Халуун, бүлээн зүйл уух
-Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, салфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх
-Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх
-Хүйтэн, сэрүүний улиралд тохируулан дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх
Томуу, томуу төст өвчний үед илрэх шинж тэмдэг
-Халуурах
-Ханиалгах
-Толгой өвдөх
-Үе, мөч, булчингаар өвдөх
-Хоолой хөндүүрлэх нус гоожих битүүрэх
-Цээжээр хөндүүрлэх
-Цөөн тохиолдолд бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу.
Сэтгэгдэл (0)