Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтэд хяналт тавина
- 2 цаг 30 мин
- Нийгэм
- 0
хамгааллын үйлчилгээний санхүүжилтэд хяналт-шинжилгээ хийх аргачлал” сэдэвт уулзалт боллоо. Уулзалтад Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл оролцов.
Уулзалтаар хүүхэд хамгааллын цахим бүртгэлийг сайжруулах ажлыг хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ. Цахим бүртгэл сайжирснаар хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилт илүү үр дүнтэй, оновчтой зарцуулагдана гэж үзэж байна. Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтэд гурван жил тутамд түүвэр байдлаар судалгаа хийж, хяналт тавих саналыг Сангийн яамнаас гаргалаа. Ийнхүү хяналт тавих аргачлалыг боловсруулахад Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Мөн Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг “Орон нутгийн түвшинд хэрхэн үр дүнтэй зарцуулах вэ” гэдгийг зааж, зөвлөдөг сургагч багш бэлтгэх хэрэгтэй байгааг оролцогч талууд онцолжээ.
Сэтгэгдэл (0)