"Бор-Өндөр" үйлдвэрлэл технологийн парк жонш, цахиур боловсруулна

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон холбогдох албаныхан өнөөдөр (2025.02.03) Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Уулзалтын эхэнд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн 2024-2028 онд үйл ажиллагаагаа дараах чиглэлээр өргөтгөх шаардлагатай гэдгийг онцлов. Үүнд:

 

  1. Полиметаллын чиглэлээр буюу алт, зэс, төмөр, цайр, мөнгө олборлох
  2. “Бор-Өндөр”-ийн Дулааны станцаа өргөтгөж, 12 MBT-ын хүчин чадалтай болгож шинэчлэх, жоншны баяжмал ФФ-97 боловсруулах үйлдвэртэй болох, жонш баяжуулах цогцолбор байгуулах
  3. Газрын ховор элемент, чухал эрдсийн тусгай зөвшөөрөл авч, хайгуул хийж, нөөц тогтоох, хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна гэсэн юм.

 

"Монголросцветмет” ТӨҮГ 2024 онд 284,7 тэрбумын орлоготой ажилласан бол 2025 онд 313,1 тэрбум төгрөгийн орлоготой ажиллах зорилт тавьсан байна.

 

сонин mn

"Монголросцветмет” ТӨҮГ-ын Ерөнхий инженер буюу үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга М.Болдбаатар “Бор-Өндөр” үйлдвэрлэл технологийн парк байгуулах талаар танилцуулав.

 

Тус парк нь жонш, цахиур гүн боловсруулах цогцолбор, үйлдвэр болох бөгөөд 2500 ажлын байр шинээр бий болгож, Хэнтий аймгийн ДНБ 25-30%, Бор-Өндөрийн ДНБ 60%-иар өсгөх ач холбогдолтой гэв. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дээрх аж үйлдвэрийн паркийг байгуулахад шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, салбарын болон зах зээлийн хэрэгцээ шаардлагад үндэслэн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал боловсруулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

 

сонин mn

сонин mn

сонин mn

Сэтгэгдэл2

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)