Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд!
- 3 цаг 25 мин
- Нийгэм
- 0
Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай...
- Монгол Улсын Засгийн газар болон дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн хэлэлцээрийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээвэр төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
- Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 476 дугаар тогтоолоор “Шинэ тойрог зам” төслийн бүрэлдэхүүн хэсэг болох Нисэхийн хурдны замыг Туулын авто замтай холбох авто замыг барьж байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох төр захиргааны байгууллагуудад үүрэг болгосон.
- Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төсөл хэрэгжүүлэх нэгжээс 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 459 дугаартай албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/7471 дугаартай албан бичиг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06/256 дугаартай албан бичгүүдийн тус тус үндэслэл болгон Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Арцатын ам, Нүхтийн задгайд газар ашиглах эрхтэй 22 иргэн, аж ахуйн нэгжийн 25 нэгж талбар “Шинэ тойрог зам” төслийн бүрэлдэхүүн хэсэг болох Нисэхийн хурдны замыг Туулын авто замтай холбох Яармагийн шинэ авто замын трасст хэсэгчлэн болон бүтэн өртөж байна.
- Иймд Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн", 43 дугаар зүйлийн 43.6-д "Нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй” заалтуудыг үндэслэн газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүтэн цуцлуулах болсонтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасны дагуу хариу тайлбарыг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор Хамгаалалтын захиргаанд ирүүлнэ үү.
Тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй нь хууль журмын дагуу таны газар ашиглах эрхийг цуцлахад саад болохгүй болохыг анхаарна уу.
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
Сэтгэгдэл (0)