Солонгос улсад ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл www.e.halamj.mn сайтаар явагдана

Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 26-29-нд www.e.halamj.mn сайтаар явагдана. Уг шалгалтаас нийт 4 261 хүнийг сонгон шалгаруулна. 

Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:

  • 18-39 насны буюу 1984 оны хоёрдугаар сарын 26-наас 2006 оны хоёрдугаар сарын29-ний өдрийн хооронд төрсөн байх
  • Монгол Улсад хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй 
  • БНСУ-ын Элчин сайдын яамны виз мэдүүлж татгалзсан хариу удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй.

Цахим бүртгэлийн системд бүртгүүлэх дэлгэрэнгүй зааварчилгааг энэ сарын 16-нд hudulmur-halamj.gov.mn болон monkor.net сайтад байршуулах аж.

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл энэ сарын 26-29-нд болноБНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл энэ сарын 26-29-нд болно

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Yanjmaa (66.181.161.92)

    2024-03-05

    Sain bainu bi solongos gereeni ajiltan bvrtgvvleh ged hotsorson yumaa dahin bvrtgel baigaa yu