Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувь нэмэгдэнэ
- 2024-04-01
- Нийгэм
- 0
МҮЭХ, ЗГ-ын Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн Гурван талт улсын хэлэлцээрт тусгасан цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх болон орон нутгийн нэмэгдэл олгох шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэ хүрээнд:
- Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувь,
- Нийтлэг үйлчилгээний 217 мянган ажиллагсдын цалинг 20 хувь,
- Сумдад ажиллаж байгаа бүх албан хаагчдын цалинг орон нутгийн нэмэгдэл 40 хувь,
- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг орон нутгийн нэмэгдэл 20 хувь,
- Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар тус тус нэмэгдүүлнэ.
- Орон нутагт болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдад 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.
- Тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ гэж Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (0)