Хадгалалтын хугацаа дууссан 6 тонн хүнсний бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ онд нийт 4406 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулжээ.

Шалгалтаар нийт 3327 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг аваад байна.

Тухайлбал, хадгалалтын хугацаа дууссан 43 нэр төрлийн 6 тонн хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хураан авч устгуулснаас гадна хаяг шошгын зөрчилтэй 5 сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий барааг буцаан татуулжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)