ЦЕГ: Зөрчлийг шалгаж, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа
- 2024-09-27
- Нийгэм
- 0
Есдүгээр сарын 25-ны өдрийн 16:31 цагт цахим орчинд нийтлэгдсэн бичлэгийн дагуу Цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа.
Дээрх зөрчил нь Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн дунд зам дээр үйлдэгдсэн байна.
Уг зөрчлийг гаргасан тээврийн хэрэгслийн жолооч 42 настай, эмэгтэй, “О”-д 21 настай, эрэгтэй, “Б”-г Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний биед гэмтэл учруулахгүйгээр халдаж зодсон” гэх үндэслэлээр 100 нэгжээр торгох шийтгэл оногдууллаа.
Сэтгэгдэл (0)