"Түмэн тэмээний баяр" 26 дахь жилдээ болж байна

ӨМНӨГОВЬ 

Тэнэгэр говийн тэнхээт хүлэг, Тэмээн сүргээ тив дэлхийд гайхуулах “Түмэн тэмээний баяр”-ын арга хэмжээ 26 дахь жилдээ өргөн дэлгэр болж байна.

Дэлхийд нэн ховор хоёр бөхт тэмээгээр улсдаа тэргүүлдэг Өмнөговь аймаг жил бүр “Түмэн тэмээний баяр”-аа уламжлал болгон зохион байгуулдаг.

Тэмээн сүргээ өсгөн үржүүлж ахуй амьдралдаа уналга эдэлгээнд хэрэглэж, эрүүл мэндэд нэн тустай ингэний сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна уяж сойн уралдуулдаг улс дэлхийд зөвхөн Монгол тэр дундаа говь нутаг. Энэ удаагийн “Түмэн тэмээний баяр”-т гадаад, дотоодын аялагчид, нутгийн ард иргэд олноор хуран цуглаж үзэж сонирхож байна.

Арга хэмжээний хүрээнд тэмээтэй спортын тэмцээн уралдаанаас гадна “Мөсөн сурын харваа”, Уран зургийн үзэсгэлэн, Тэмээтэй холбоотой бүтээлийн үзэсгэлэн, эрдэмтэд судлаачдын хэлэлцүүлэг, гар урчуудын үзэсгэлэн худалдаа, Сонгодог урлагийн тоглолт, зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Мөн цахим орчинд олон сая дагагчтай гадаадын контент бүтээгчдээс ирсэн нь ирэх жилүүдэд “Түмэн тэмээний баяр”-ыг сонирхон зорьж ирэх гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх хандлагатай байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)