Баянгол дүүргийн Удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо

main_image

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн (2025.01.30) боллоо. Зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран, Засаг дарга Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг, ЗДТГ-ын  хэлтсийн дарга нар, дэргэдэх байгууллагын удирдлагууд, 34 хорооны Засаг дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар гээд нийт 207 алба хаагч оролцож, 2024 онд хийсэн ажил, 2025 онд хийх ажлын төлөвлөгөөг сонсож, харилцан мэдээлэл солилцлоо. Тухайлбал, өнөөдрийн өргөтгөсөн шуурхай хуралдаанаар дүүргийн ЗДТГ-ын дарга болон үндсэн хэлтсийн дарга нар

  • Дүүргийн Засаг даргын харьяа байгууллагуудтай байгуулах гэрээний төрөл, ажлын үр дүнг дүгнэх журам,
  • Төрийн албан хаагчийн сургалт, ёс зүй,
  • Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль,
  • 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн төлөвлөгөө,
  • Тохижилт, нийтийн аж ахуй хэлтсээс 2024 оны ажлын тайлан, 2025 оны төлөвлөгөө
  • Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс 2024 оны тайлан, 2025 оны төлөвлөгөө,
  • 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тус тус танилцуулна.

Мөн дүүргийн дэргэдэх газар хэлтэс болон ОНӨТҮГ, ОНӨААТҮГ-ын удирдлагууд 2025 оны хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, мэдээлэл солилцон бөгөөд энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар ЗДТГ, 34 хороо, харьяа 28 байгууллагынхантай Харицулагын гэрээ байгуулах, гүйцэтгэлийн төлөлөгөө баьан гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.  
 

 

 


 

 


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)