“Шинэ хоршоо” хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 700 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН зээл олгожээ
- Өчигдөр 10 цаг 45 мин
- Улс төр
- 2
“Шинэ хоршоо” хөдөлгөөн хэрэгжиж эхлээд долоон сар өнгөрсөн. Улсын хэмжээнд 700 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг хоршоодод олгожээ.
Говь-Алтай аймагт 103 хоршоо байгуулагдсанаар аймгийнхаа мах, сүүний хэрэгцээг хоршоод хангах боломж бүрджээ. Цаашид малчид түүхий эдээ боловсруулж, хотондоо бизнес эрхлэх боломж бүрдүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнд малчид идэвхтэй хамрагдан, хоршоод нь санхүүгийн зах зээлийн институт болох боломжтой.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн хоршоологчдын зөвлөгөөнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц нарын хамт оролцлоо.
Энэ үеэр бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийг эрчим хүчний төв болгож, Говь-Алтай аймагт гэхэд сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв байгуулахаар болсон талаар дурдав.
Мөн Говь-Алтай аймаг дахь АШУҮИС-ийн салбар сургуулийн дэргэд 50 ортой эмнэлэг баригдана гэлээ. Ингэснээр баруун бүсэд тус аймаг эрүүл мэндийн салбарын оношилгоо, эмчилгээний төв нь болж, өндөр технологи, инновацыг нэвтрүүлж чадна гэж үзэж байна.
Иргэд Улаанбаатарыг зорилгүйгээр эмнэлгийн шаардлагатай тусламж, үйлчилгээг аймагтаа авах боломж бүрдэнэ.
Байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хангаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлнэ. 15 суманд жижиг хөв цөөрөм барих ажлыг зураг төслийн хамт хийнэ гэдгийг танилцууллаа.
Ингэснээр үерээс хамгаалж, гадаргын усыг цуглуулж, усны нөөцийг бүрдүүлэх боломжтой болно. Усны газрын дарга З.Батбаярын танилцуулснаар, баруун бүсийн Мөнх цаст оргилоос хайлсан усыг цуглуулж, хөв цөөрөм байгуулна. Эхний хөв цөөрөм Говь-Алтай аймагт наймдугаар сард ашиглалтад орно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (2)
Бат (202.9.46.52)
Энэ олон хоршоодод олгосон зээлийн өгөөжийГ БАЙГАЛ ДЭЛХИЙ Л МЭДНЭ ДЭЭ , ОЛОН АЙМАГ ХАМАРСАН ЗУД БОЛОХОД Л ЭНЭ МӨНГӨ БУДАА
(66.181.183.20)
Арилжааны банкнаас эсвэл банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгоод байна уу? Тодорхой бичээч ээ!